НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Энэхүү гэрээг нэг талаас “Комонг Коннект” ХХК (цаашид “Компани” гэх), нөгөө талаас иргэн __________________________ (цаашид “Жолооч” гэх) нар Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актуудыг удирдлага болгон харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулна.
- Компанийн мэдээлэл:
- Нэр: Комонг Коннект ХХК
- Компанийн улсын бүртгэлийн дугаар: 7031764
- Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, 764-161
- Захирал: С.Батбилэг
- Утас: 7270-6617, 8978-6617
- Энэхүү гэрээний зорилго нь Компанийн зохион байгуулж буй аялал, үйлчилгээний хүрээнд жуулчдыг автомашинаар тээвэрлэх, холбогдох үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
- Гэрээ нь 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байна.

